Цайны дээжээ өргөхдөө хэлсэн үгс энгийн хэрнээ хүчтэй засал болдог. Цайны дээж өргөх нь эртнээс уламжлагдан ирсэн манай ёс. Үс гэзгээ янзлан, нүүр гараа угаан биеэ бэлдсэн байх хэрэгтэй.

Толгой болон хөл нүцгэн байж болохгүй. Бүр болохгүй бол толгой дээрээ нэг гараа тавьж байгаад цайныхаа дээжийг өргөнө. Цайны дээж хэт халуун байж болохгүй, хөрсөн эсвэл бүлээвтэр байх ёстой. Дээжээ өргөхдөө гарынхаа алгыг дээш харуулах маягтай өргөнө.

Цайны дээжээ өргөхдөө хэлэх үгс нь муу муухай, болж бүтэхгүй үгсийг хэлэхгүй байх хэрэгтэй. Үгийн хүч, энерги гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Жишээ нь: үр хүүхдийг минь өвчин зовлонгүй, биднийг өр ширгүй, идэж уухаар дутаалгүй гэх мэт үгсийг хэлж болохгүй. Эхлээд өвөг дээдсийнхээ амар мэндийг мэдэх хэрэгтэй.

Тэгээд араас нь сайхан үгсээр өөрсдийгөө даатгах хэрэгтэй. Жишээ нь: Өвөг дээдэс, элэнц хуланц, эмээ өвөө, эцэг эх (хэрвээ өнгөрсөн бол) амар мэндийг мэдэж байна гээд нэг өргөнө. Дараа нь уул ус, хангай дэлхий, наран ээжийнхээ амар мэндийг мэдэж байна аа гээд нэг өргөнө. Сүүлд нь үр хүүхэд биднийгээ эрүүл энх, урт удаан, элбэг хангалуун, аз жаргалтай сайхан амьдруулж өгөөрэй, харж хандаж байгаарай гээд цайны дээжээ өргөнө. Хань ижлийн минь ажил үйлсийг өөдрөг бүтэмжтэй байлгаж өгөөрэй гэх мэт ерөөл өргөнө.

Энгийн хэрнээ маш хүчтэй засал  гэж үздэг. Өглөө цайныхаа дээжийг өргөсөн шигээ харуй бүрий болсон хойно өвөг дээдэстээ сүү өргөж байвал маш сайн аж.

Түүнчлэн цайны дээж өргөх гол засал бол 7 бурхан одыг тэгшрэх үед сүү өргөх, ажил үйл бүхнээ даатган хүслээ хэлэх засал юм. Шанага далий байвал дотор нь мянга сүү хийгээд нэмэргүй урсаад л асгарчихна гэсэн үг. Тиймээс айл гэрийн эзэгтэй, ирээдүйд эзэгтэй болох эмэгтэйчүүддээ уг заслын од хэзээ тэгширдэгийг хэлж өгье.

Долоон бурхан одны тэгширдэг цаг:

Зун: 02:30 – 04:30

Намар: 21:30 – 23:30

Өвөл: 19:00 – 20:30

Хавар: 0:30 – 02:30

Долоон бурхан одонд аврал одуулахдаа дан ганц өөрийгөө эсвэл цөөн хэдэн хүнийг гуйж болдоггүй юм гэнэ. Учир нь долоон бурханы буулт маш их байдаг учраас олон хүн, амьтанд аврал одуулах нь зөв юм байна шүү.

Цайныхаа дээжийг өргөхдөө хэлэх үг:

Цайны дээжний өргөл /Өвөг дээдэстээ өөрсдийгөө таниулах/
Үе үеийн өвөг дээдэс минь
Хөх мөнгөн тэнгэр эцэг минь
Хөрст алтан дэлхийн эх минь
99-н тэнгэр минь
33-н хурмаст минь
Уул усны эздүүд минь
Ураг төрлийн онгодууд минь
Өвгөн буурал аав минь
Эмгэн буурал ээж минь
Харсан даасан тэнгэрүүд минь
Хар лусын савдгууд минь
Атаа таван тэнгэр минь
Та бүхэндээ …………. жилтэй ……………. овогтой …………
Цайныхаа дээжийг өргөж байна.