Нөхөр бид 2 амьдраад 5 жил болж байна. Энэ хугацаанд ер нь ир хэрүүлтэй жилүүд өнгөрлөө. Би ч төрсөн гэртээ хүүхдээ хараад нэг хэсэг хугацаанд их хартай ааштай болсон байсан.

Одоо хүүхэд гараас гараад дуртай зүйлээ хийгээд тэгж их уурлаж бухимдахаа байсан. Гол асуудал нь нөхөр бид 2 нэг л таарч өгөхгүй тэгсэн мөртлөө салахгүй, 4 сар салаад тусдаа амьдарсан ч буцаад нийлсэн. Одоо би ямар ч хэрэлдэх сонирхолгүй зүгээр л тайван баймаар байдаг болсон. Өмнө нь найз нөхөдтэйгөө гарахад нь дотор давчидаад байж сууж чаддаггүй ирэхээс нь нааш нойр хүрдэггүй байсан.

Одоо бол юу ч тоохоо байж. Араас нь ганц удаа залгадаггүй, нам унтчихдаг болж. Өглөө ирсэн ч бараг юу ч тоохгүй. Гэхдээ манай хүн 1 цагаас хэтрэлгүй гэртээ ирдэг. Нөхөр надаас залхсан уйдсан гэсэн мөртлөө байнга оролдож секс хийх гэдэг. Бас байнга араас тэврээд үнэрлээд сайхан үнэртэй шүү гээд л, би ойлгохоо байлаа. Үнэхээр залхсан бол гар хүрэхээс ч дургүй нь хүрмээр юм.

Хэрвээ нөхөр маань надаас үнэхээр залхсан бол дэргэд нь юугаа хийж байхав дээ хэн хэнийхээ залуу насыг үрээд гэж бодох юм. Гол нь хүүхдээ бодох юм тэглээ гээд надад хайргүй хүний дэргэд амьдрах утгагүй санагдаад байна. Ийм харилцаатай гэр бүл хэзээ сайхан болдог юм болоо? Эсвэл ингэж байсаар бүр салдаг уу? Эхнэрээсээ уйдаж залхсан эрчүүд эхнэртээ яаж ханддаг вэ? Хайргүй ч гэсэн байнга оролдоод байдаг уу? Зөвхөн хэрэгцээгээ хангах гэж үү? Өөр хамтрагчтай боллоо гэхэд тэгээд би юу ч биш болоод хоцрох уу?