Халхын сайхан Юндэн гэгддэг БНМАУ-ын гавъяат жүжигчин Аюурын Цэрэндэндэв гуайн тухай зарим нэг сонирхолтой яриаг уншигч танаа хүргэж байна. 

Учиртай гурван толгой жүжгийн Юндэнгийн дүрийг анх тайзнаа амилуулж байсан Цэрэндэндэв гуайг "Цогт тайж" киноны Арслан тайжид тоглосныг үзэгчид сайн мэднэ. Цэрэндэндэв гуай Арслан тайжаас гадна "Хил дээр гарсан хэрэг" киноны байлдагч Болдын дүрд мөн тогложээ. Мэдээж төв театрт жүжигчин байсны хувьд маш олон жүжигт тогложээ. .

Дээр дурьдсан хоёр кино нь 1942, 1945 онуудад дэлгэцэнд гарсан. Гэтэл Цэрэндэндэв гуай 40 гаран жил кинонд тоглоогүй завсарлаад 1983 онд Б.Жамсран найруулагчийн "Ингэх гээд байсан юм" кинонд ойн цагдаа өвгөнд тогложээ. Ийм сайхан авъяастай жүжигчин хамаг сайхан насандаа кинонд тоглож бидэнд дүрээ үлдээсэн бол гэж харамсах сэтгэл төрж байна.