​Би одоо 33 настай 2 хүүхэдтэй нөхөртэйгээ амьдраад 10 жил болж байна. Нэг газарт нягтлангаар ажилладаг. Манай нөхөр надаас 8 ах бид 2 бараг цуг байдаггүй л дээ жилийн хэд хоногт л цуг байдаг харин би саяхан нэг хүнтэй танилцсан юмаа.

Тэр хүн надаас бас нилээд ах 12 насаар гэхдээ эхнэрээсээ салаад 4 жил болж байгаа гэсэн нэг хүүтэй. Сүүлийн үед тэр хүнд татагдаад байх юмаа. Хааяа тэр хүнтэй суувал яах бол гэж бодогдоод байх юм. Хааяа өөртөө ингэж хэлэх юмаа би чинь 2 хүүхэдтэй шүү дээ гэж бодогдоод байх юм. Энэ харьцаа цааш нилээд үргэлжлэвэл яах вэ гэж бодох юм. Энэ хүнтэй суугаад сайхан амьдрах болов уу гэж бодогдоод би яавал дээр вэ? Надад зөвлөгөө өгөөч…