Залуусын сонсох дуртай "Оппозит" хамтлагийн гишүүн Г.Энэрэл хүчингийн хэрэгт холбогдсон тухай www.tug.mn сайтад мэдээлжээ.

Уг мэдээлэлд Г.Энэрэл нь "Б" гэх 12 -р ангийн сурагч охинтой 2017 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр фэйсбүүкээр танилцаж улмаар 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өөрийн гэртээ аваачиж хүсээгүй байхад нь бэлгийн харилцаанд оржээ.

Үүнээс хойш  2017 оны 09 дүгээр сард нэг удаа, 11 дүгээр сард гэртээ дахин авчирч хар тамхи өгөн улмаар гэртээ 2 хоногийн турш хорьсон байна. Мөн 2018 оны 1 сард хохирогч "Б"-г хичээлээ тарах үед нь "Ангийханд нь надтай унтсан гэдгийг нь хэлнэ" хэмээн сүрдүүлж дахин гэртээ авчирж 9 хоногийн турш хорьж хүчирхийлсэн гэжээ.

Уг хэрэг одоогийн байдлаар СБД-ийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа бөгөөд Г.Энэрэл нь мөрдөн байцаагчид хахууль өгсөн байж болзошгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох магадлал өндөр байгаа тухай охины ээж хэлжээ. Охин одоогийн байдлаар сэтгэл санааны гүн хямралд орсон тул хичээлдээ явах дургүй болж, амиа хорлох тухай бодох болсон байна.