Опозит хамтлагийн реппер Энэрэл хүчингийн хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байна. Тодруулбал, Энэрэл нь 17 настай охинтой үерхэж байсан ба хэд хэдэн удаа бэлгийн харилцаанд орсон нь ийнхүү хүчингийн хэргээр шалгагдаж байгаа юм байна.

Хохирогч охин ЕБС-ийн сурагч бөгөөд хувийн байдлын хувьд гэр орноосоо үе үе тэнэж явдаг нэгэн аж.  Тухайлбал, сурагч охин 2018 оны 03-р сард оршин суух хаягаасаа алга болсон гэж эрэн сурвалжлагдаж байгаад хоёр хоногийн дараа олдож байсан юм байна.

Ямартай ч хүчингийн хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэхийг шүүхээс эцэслэн тогтооно. Тэр болтол хэнийг ч гэм буруутайд тооцохгүй.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа