Мартагдашгүй бэлгийг хайртдаа барихыг хүсч байгаа биз дээ? Тэгвэл анхаарлаа хандуулна уу. Дурлалт хосын хайрын баяр Гэгээн Валентины баярыг тохиолдуулан Берлин Бургер түргэн хоолны газраас “ШАРСАН ТӨМС БОЛОН СЭТ ХООЛНЫ ИЖ БҮРДЛЭЭР ХАМГИЙН ГОЁ ХАЙРЫН ҮГ БҮТЭЭХ” гэрэл зургийн уралдааныг зарлаж байна.

Гэрэл зургийн уралдаан зөвхөн Берлин Бургерын төв салбараар /Тэди төвийн эсрэг талд/ хоёрдугаар сарын 4-13-ны хооронд үргэлжилж ялагчыг 14-ний өдрийн 15 цагт тодруулна. Уралдаанд оролцохын тулд та Берлин Бургерын төв салбарын Сэт хоолны иж бүрдлээрхайртай хүндээ хайраа илчилсэн хамгийн гоё дүрслэлийг тусгайлан бэлтгэсэн цаасан дээр бүтээж, гэрэл зургийг нь авч [email protected] хаягаар 2014.02.13-ны 18 цагаас өмнө илгээнэ үү. Таны илгээсэн зургийг facebook.com/BerlinBurgerChain хуудсанд нийтлэх бөгөөд хамгийн олон Like & Share цуглуулсан болон уран сэтгэмж гаргасан байдлаар үнэлэн ялагчыг шалгаруулна.

Уралдаанд оролцогчид дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Оролцогч зөвхөн тусгайлан бэлтгэсэн цаасан дээр дүрслэлээ буулгасан байх. Энэхүү цаасыг үйлчлүүлэгчид үнэгүй өгнө.
  • Оролцогч зөвхөн Берлин Бургерын шарсан төмс, сэт хоолыг оролцуулсан дүрслэлийг бүтээнэ. Ингэхдээ сав, баглаа боодлыг ашиглаж болно.
  • Зургийн тайлбарыг 140 тэмдэгтэд багтаан бичнэ.

Гэрэл зургийн уралдааны Тэргүүн байрын эзэн Монголын хамгийн том шоколадыгхайртдаа бэлэглэнэ. Хоёрдугаар байрт шалгарвал дэлхийд алдартай Рамада зочид буудалдВалентины баяраа тэмдэглэх эрх, Гуравдугаар байрт шалгарвал Макс Моол худалдааны төв дэх BHS дэлгүүрээр үйлчлүүлэх эрхийн эзэн болно.

Дурлалт хосууддаа амжилт хүсье.

Дэлгэрэнгүй мэдээллийг: facebook.com/BerlinBurgerChain хуудаснаас авна уу!