Албан тушаалтнууд төрд 14,4 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ

Төрийн албаны зөвлөлөөс зарим яам, агентлагуудад шалгалт хийж зариимд нь зөвлөмж хүргүүлсэн байгаа юм.

Төрийн алба төрлийн алба болж таньдаг болон хамаатан саднуудаа төрд “шургуулах” явдал гарсаар байгаа талаар шүүмжлэл бий.

Мөн төрийн албанд ажиллаж байхдаа улсын хөрөнгийг дур мэдэн зарцуулж, үрэн таран хийх, завших зэрэг тохиолдол гарсаар байдаг. Түүнчлэн төрийн албаны тухай хууль зөрчиж, ажлаас нь үндэслэлгүйгээр халдаг гэсэн гомдол шүүхийн байгууллагад их ирдэг байна. 1128 алба хаагчийг ажлаас нь үндэслэлгүйгээр халсан болохыг шүүх тогтоожээ.

Шүүхээс 2013-2018 оны эхний хагас жилийн хооронд төрийн албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас төрд учруулсан мөнгөн хохирол 14,4 тэрбум төгрөгт хүрчээ.

Төрийн албан хаагчдын учруулсан хохирлыг төр барагдуулж төлж иржээ. Харин төр өөрт учирсан хохирлоо буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх учиртай. Харамсалтай нь төр буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлж чаддаггүй талаар Төрийн албаны зөвлөлийн тайлан мэдээнд тусгагдажээ.

Тиймээс Төрийн албаны хуулийг шинэчилж, ирэх оны эхнээс мөрдөж эхлэхээр ажиллаж байгаа ажээ.