Сайн байна уу, би маш сонин байдалд орчихоод байна. Надад 7, 8 жил нөхөрлөж байгаа залуу байдаг юм. 17тойгоосоо эхэлж найзалсан.

Ер нь амьдралын хүнд хэцүү жаргах инээх бүх үед хамт байдаг байлаа. Надад их хайртай байсан юм. Тэгээд сэтгэлээ илчилж чаддаггүй, би анзаарсан ч яаж ч чадалгүй өөр өөр тийшээ яван одсон. Хол байхдаа байнгын холбоотой бүх юмаа л хуваалцдаг байсан. Надад сэтгэлээ илчилсэн анхны минь хайр их хайртай гээд тэгээд л сэтгэл нь хөдлөхөөрөө байнга л ярина. Ингэж хайрласан мартахыг хүссэн ч болохгүй хүн гээд. Даанч 2 өөр тив, хол учраас сайн найзууд хэвэндээ байхаас аргагүй байсан. Тэгж байгаад би түрүүж ирлээ. Тэр амралтаараа ирлээ, шууд л над дээр ирсэн. Бид 2 уулзаж маш их юм ярьсан. Ингээд хамт байгаадаа жаргалтай байна, хүсэл биелээд гээд л, 2лаа өмнө нь хол байж болоод л байсан. Цаашдаа ч болно яаж ийгээд л уулзана чи байхад бүх юм болоо л гээд л би мэдээж тэр хүнийг хайрладаг итгэдэг учраас эргэлзсэнгүй.

Тэгээд гэрийнхэнд нь дотно боллоо найз нөхөдтэй нь уулзлаа. Бүгд л одоо та 2 суу суу гээд л аль аль талдаа таалагдаж, гоё байсан. Тэгээд явах өдөр нь болллд явлаа гэсэн би ажилтай гаргаж өгч чадаагүйдээ харамсч хэцүү байлаа. Тэгтэл тэр яваагүй байсан. Би олж мэдсэн ч өөрт нь хэлээгүй. Тэгсэн гадарласан юм уу 7 хоноод би ирчихлээ гэсэн тэгээд би юу ч хэлэхгүй гүрийж хэд хоног харж байгаад чи монголд байна, яагаад ингэсэн гэсэн чинь уг нь хэлэхгүй явья гэж бодож байсанюм. Чи гэхдээ мэдчиж хэзээ ирэх нь тодорхойгүй, яах нь мэдэгдэхгүй хүнийг хүлээгээд залуу насаа битгий үрээрэй гэж бодсон гэнээ. 

Би зүгээр шок эцэст нь ийм худал шалтгаан сонсдогийн байна. Тэгээд хэн нэгнээр тогломоор байсан юм бол намайг алгасах естой байсан юм баяртай гэсэн юм. Маргааш нь залгаж байна. Би одо явах гэж байна, дургуй чинь хүрч байна уу, намайг уучлаарай гэхдээ би худлаа жүжиглэж тоглоогүй шүү, бүгд үнэн хэлсэн ярьснаа санаж байна маш их хайртай шүү, намайг уучилахгүй байсан ч чамайг гэх хайр үнэн сэтгэлээсээ шүү гэсэн би хоолой зангираад юу ч хэлж чадаагүй. Үнэхээр чухал хүн минь байсан болохоор их хэцүү туслаа. Ойлгох гэсэн ч чадсангүй. Ийм л драма шиг үйл явдал тохиолдоод байна. Та бүхэн зөвөлгө гаргалгаа надад хэлж тус болооч.