Дэлхийн спортын аль ч төрөлд Монголын баг тамирчид өндөр үзүүлэлт үзүүлэх боломжтой ч хөрөнгө мөнгөний асуудлаас болж төдийлөн олон салбарт амжилт гаргаад байж чаддаггүй. Тэгвэл Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц уг асуудалд нилээдгүй бухимдаж, өөрийг нь болоод тамирчдыг цаашлаад Монголын сагсан бөмбөгийн спортыг дорд үзсэн нэгэн даргад хандан хатуу үгсийг дайжээ. 

Ц.Шаравжамц: "Өнөөдөр нэг муу хурган даргад өөрийгөө, шигшээ багийн хэдэн тамирчидаа баахан доромжлуулаад гарч ирэв. Намайг доромжилвол би тэснэ гэхдээ миний тамирчдыг доромжилвол би чадахгүй шүү... Би өөрөө яс махаа зулгааж бүтэн ясгүй болсон тамирчин хүн шүү. Энэ муу хэдхэн тамирчидаа хэнээр ч доромжлуулж чадахгүй шүү. Спорт хэнд ч хэрэггүй гэнээ, Ямар ч мөнгө олдоггүй гэнээ... Энэ хар бараан нийгэмд ганц гэрэл гэгээтэй мэдээ хүргэдэг ард түмнээ ганц амар тайван сэтгэл гэгээлэг байлгадаг салбараа дэмжээрэй гэж гуйв (Би амьдралдаа хүнээс юм гуйж үзээгүй) Тэгсэн та нарт мөнгө өгөхөөр хогийн хар цүнх авч өгдөг гэнэ. Би тийм хүн биш тэр чинь ондоо хүн одоо байхгүй гэсэн чинь танайхан бүгд адилхан гэж байна. Муу нэрийг хусаад ч арилахгүй гэдэг үг санаанд оров. Буулт хийгээд олимпийн өмнөх жил шүү дээ хамгийн их мөнгө хэрэг болно бүх эрхийн төлөө тэмцээн болно гэлээ. Тэгсэн 6-7 олимпоос медаль авах хүнийг бүх тэмцээнд нь оруулаад бусдыг нь боль гэнээ?? Тэгээд төсөвийг нь хасаад явуул гэж томорч бнаа. Энэ багаа спортыг үнэндээ мэддэггүй юм байна гэж ойлгов. Уул нь би топ дөрвөөс илүүтэй бусад олимпийн эрх авах боломжтой бүх холбоодоо дэмжих санал оруулсан юм. Тэгсэн танай салбарын багш нар жагсаал хийгээд цалингаа нэмүүлэх болсон танай салбараас л мөнгийг нь гаргаж авна гэнэ?
Тэгвэл би тамирчдын жагсаал хийх ёстой юм уу гэсэн чинь чадвал хийхгүй юу гэж байна яах вэ? Андуудаа тамирчид аа? Сүүлийн үед төсөв бодоод хэдэн тамирчидаа бодоод унтаж чадахгүй би яг галзуурахнээ. Та нар минь саналаа хэлээч. Би энэ ажлыг хийе гэж хийсэн. Спортдоо зүтгэнэ спортод өртэй гэр бүлийнхээ өрийг төлнө гэж хийсэн тэгэхдээ зарим үед хүсээд ч хүч хүрэхгүй үе гэж байх юм. Би ноднин төсөв дээр дараа жил гэж үгийг сонсоод хулхидуулсан одоо чадахгүй ээ! Би мянга хүсээд тамирчидаа дэмжээд төр засаг дэмжихгүй бол хаана ч хүрэхгүй гэдгээ ойлголоо! Би хэдэн бор тамирчдынхаа мөнгөнөөс нэг ч болтугай төгрөгийг хулгайлвал хуруугаа огтлоход ч бэлэн байна. Би ямар өөртөө хэдэн төгрөг өгөөдөх гэж гуйсан биш дээ! Ганц оргил салбараа дэмжээд дэлхийд Монголынхоо нэрийг гаргахад дэм болооч гэж гуйсан. Юу гэж хэлэх ээ үнэдээ мэдэхгүй байна. Тамирчид минь ээ холбооныхон минь ээ ганцаараа тэмцээд хүч минь мөхөсдөж бна шүү! Одоо та нарын дэмжлэг хэрэг болж байна. Дэмжихгүй бол би ажлаа өгөөд явхад огт санаа зовохгүй шүү. (Бүүр амар байна) Тэр сангийн яамны төрийн нарийн бичгийн лут дарга нөхөрт хэлэх үг байвал хэлцгээ! Одоо миний тэвчээр дуусч байна! Миний саналыг хүлээн аваад сонссон Хүрэлбаатар сайддаа баярлалаа.
Харин тэр нөхөр чинь таны үгийг үнэндээ ойшоохгүй юм билээ! Энэ удаад жудгийг бодоод нэрийг нь хэлсэнгүй. Дараачийн удаа дээлээ тайлж байгаад эр хүн шиг ярьна шүү муу багаа минь" гэжээ.