UFC-гийн аварга Хабиб Нурмагомедов болон ирланд эр Конор Макгрегорын тулаан өнөөдөр Лас-Вегаст болж өнгөрлөө. Дэлхий нийтийн анхаарлыг татаад буй уг тулаан Хабиб Нурмагомедов ялалтаар төгссөн ч тэрээр дэвжээнээс бууж Конорын багийн хүнийг цохиж гэмтээсэн нь багагүй шуугиан тарьсан билээ.

Энэ явдлаас болж аваргын бүсийг гардуулах үйл ажиллагаа тасалдсан юм. 20,000 хүн цугласан танхимд эмх замбараагүй байдал үүсгэсэн Хабиб Нурмагомедовын гурван хүнийг цагдаагийхан баривчлаад байсан ч Конор Макгрегорын гомдолгүй гэх тайлбарын дагуу тэднийг суллажээ.

UFC-ийн ерөнхийлөгч Дана Уайт Хабибыг дахин UFC-ийн дэвжээнд гаргахгүй хэмээн мэдэгдсэн байна. 

Тулааны өмнөх хэвлэлийн бага хурал дээр тэд юу гэж хэлж байсныг эргэн санъя: 

Хабиб: “Конор сайн тулаанч болохоор би болгоомжтой байх болно. Тэр бокс сайн тоглодог. Гэхдээ би барилдаандаа түүнээс илүү, бяраар ч давуу. Ер нь намайг зогсоохын тулд алах л хэрэгтэй. Тэрнээс нааш би зогсохгүй шүү, Конор. Түүнийг босч чадахгүй болтол нь балбах төлөвлөгөөтэй.  Би цаг дуусахаас өмнө нам цохичих биз. Ямартай ч түүнийг ялахдаа л ялна. Тэр Диаст ялагдсан бас Мейветерт ялагдсан. Одоо надад ялагдана” гэжээ.

Харин Конор: “Хүлээж чадалгүй хулчийгаад гараад явчихсан уу? Хабиб маш олон сул талтай. Тэр Дагестаных болохоор зөвхөн барилдаж л чаддаг. Тэр багадаа баавгайтай ноцолдож өссөн байж болно. Тэр сайн бөх. Үнэхээр сайн. Гэхдээ тулаан бол бөхийн барилдаан биш. Би түүнийг дөнгөх болно. Тэр баавгайтай ноцолдож үзсэн ч ирланд гориллтой бол тэмцэлдэж чадах ч үгүй” хэмээн Конор Макгрегор өгүүлж байжээ. 

Эх сурвалж: Washington post

 

  • 2
  • 3

     

  • 4

     

  • 5

     

  • 6

     

  • 7

     

  • 8

     

  • 9

     

  • 11