Порно киноны жүжигчин Сторми Даниэлз 2006 онд буюу 12 жилийн өмнө Доналд трамптай дотно харилцаанд орж байсан тухайгаа олон нийтэд дэлгэсэн юм. Түүнийг энэ талаар ам нээхгүй байхыг хүсэн сонгуулийн өмнө их хэмжээний мөнгө төлсөн тухай ч мэдээлсэн билээ. 

Түүний энэ мэдэгдлийг үгүйсгэсэн Доналд трампыг шүүхэд өгөөд байсан бол даваа гарагт шүүхээс Доналд трампыг буруугүйд тооцож шүүхийн явцад гаргасан зардлыг Сторми Даниэлзээр төлүүлэх шийдвэрийг гаргажээ.

Харин шүүх дээр ялалт байгуулсан Доналд трамп өчигдөр өөрийн твиттер хуудсанд түүнийг "Морь шиг царайтай" хэмээн гадаад дүр төрхөөр нь доромжлон жиргэжээ. 

Тэрээр "Гайхалтай дахин "Морин царайт" болон түүний өмгөөлөгчтэй Техасын шүүх дээр уулзахгүй нь" гэжээ. 

www.Seen.mn