"Miss USA" төслийн нэгээхэн хэсэг "Miss Asia USA" тэмцээн тун удахгүй болох гэж байна.

Уг тэмцээнд "Харвард" их сургууль болон LACC-ийн Монгол оюутан Оюундалайн Цацрал эх орноо төлөөлөн оролцохоор сонгогджээ. 

Энэ жил "Miss Asia USA" тэмцээний 30 дахь жилийн ой тохиож буй нь онцлог бөгөөд илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулахаар ажиллаж байгааг тус тэмцээний продюсер Virgelia Villegas хэллээ.

Өмнөх жилүүдэд Монгол улсыг төлөөлөн орсон оролцогчдоос мисс Хандаа хамгийн өндөр амжилтыг үзүүлж байжээ.

Харин энэ жил эх орноо төлөөлөн оролцохоор сонгогдсон О.Цацралын хувьд сүүлийн 10 жилийн турш өнчин болон асран хамгаалагчгүй өндөр настнуудад зориулсан хүмүүнлэгийн ажлыг тасралтгүй хийж иржээ. 

Тэрээр уг тэмцээнээр дамжуулан олон улсын томоохон хүмүүнлэгийн ажлуудыг Монголдоо нэвтрүүлэх зорилготойгоор оролцож байгаа юм. 

Эх орноо төлөөлөн оролцож буй О.Цацрал болон бусад орны нийт үзэсгэлэнт бүсгүйчүүддээ амжилт хүсье.