Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдөр баруунд өвдгөндөө дурангийн мэс засал хийлгэсэн нь амжилттай болжээ.

Киодо агентлагийн мэдээлснээр, намрын башёд ганц ч унаагүй түрүүлсэн Хакүхо аварга баруун өвдөгний гэмтлийн улмаас тойргийн барилдааныг дундаас нь орхисон юм. "Миягино" дэвжээний багш Хакүхотой өнөөдөр уулзаж, ирэх сарын Кюүшю башёд оролцох эсэх талаар ярилцах гэнэ.

Есдүгээр сарын башёд түрүүлснээр Хакүхо аварга мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд 1000 дахь түрүүгээ авч, дээд амжилт тогтоосон. Гэмтлийн улмаас тэрбээр энэ жил гурван башё өнжсөн байна.