Дуучин Нара урлагийн салбараас илүүтэй улс төр, биенессийн салбарт хүч үзэж яваа дайчин бүсгүйчүүдийн нэг.

Цагтаа халуухан Монгол бүсгүйчүүдийн нэгээр нэрлэгдэж явсан түүнд "Таргалалт" хэмээх том асуудал тулгарсан бололтой. Гэвч энэ нь замбараагүй хооллолт, хөдөлгөөнгүй байснаас бус өвчний улмаас гэдгийг дуучин бүсгүй хэлжээ. 

"Энэ зун эхлүүлсэн ажил маань шинэ туршлага, мэдлэг олныг өгсөн боловч илүүдэл жинг харамгүй хайрлалаа. Хувийн зохион байгуулалтын асуудал дээр бамбайн дааврын үйл ажиллагаа доголдсон нь жин огцом нэмэх шалтгаан боллоо. Эмэгтэй хүн хэцүү шүү... Идэхгүй мөртлөө, өвдгөө тэврээд хэвтэхгүй байгаа мөртлөө жин нь нэмэгдээд л байдаг. Ёстой нөгөө шүлсээ залгиад таргалдаг, зогсоо чөлөөгүй гүйгээд байгаа хэрнээ жин нэмдэг. Гэтэл цаад шалтгаан нь ихэнхдээ эрүүл мэндийн доройтлоос үүдэлтэй бодисын солилцооны хямрал байдаг. Ялангуяа бамбай булчирхайн дааврын өөрчлөлтийг байнга хянуулж байх хэрэгтэй. Эрүүл мэндийн асуудал дээр нэмэгдээд өдөржин ус ч уухгүй, хоол ч идэхгүй гүйж гүйж оройн хоолоо хэтрүүлэн идвэл жингийн тоо валютын ханш, бензиний үнэ шиг тогтмол, түргэн өснө. Тиймээс илүүдэл жинтэйгээ шинжлэх ухаанчаар үзэлцэхээр шийдлээ. Шинжилгээ өгч, эмчээс зөвлөгөө авч, эмэн эмчилгээг эхлүүлсэн. Одоо эрүүл хоол, дасгал хөдөлгөөнөө мэргэжлийн багийн удирдлаган доор зохицуулаад эхлэнэ. Шинэ жил ч дөхлөө, гоолиг болох минь. Их таргалж байна гэж хүмүүс их шүүмжилж байна. Гэхдээ тарган хүн болгон арчаагүйгээсээ мэдлэггүйгээсээ болж таргалдаггүй юм шүү. Цаана нь эрүүл мэндийн асуудалтай байдаг тул дор бүрнээ эрүүл мэндээ тууштай анхаар. Ялангуяа зарим эрчүүд намайг гахай шиг гэж ирээд л загнахаас илүү өөрсдийнхөө эрүүл мэндийг анхаар. Монгол эрчүүдийн дундаж наслалт 70 ч хүрэхгүй байгаа. Нөгөө 60-тайдаа ухаан орж 61-тэйдээ маани бад ми хум болчих гээд байна шүү. Хүүхнүүд яах вэ. Жингээ зохицуулаад, стресс, нервээ багасгачихвал архи, тамхи хэрэглэж, байнгын хүнд хоол иддэггүй, бас гэртээ хөдөлгөөн сайн хийж, илүү алхаж явдаг тул эрчүүдээсээ өндөр насалдаг шүү дээ. Бүгд хамтдаа хичээж илүүдэл жингээсээ эрүүлээр салья, шинжилгээ өгч биеийн байдлаа мэдье. Хамтдаа эрүүл, урт насалж аз жаргалтай амьдарцгаая. Сайн, эрүүл хоол идэж, сайхан, тавтай амарч чаддаг байя. Шинэ сар гарахаар Наратайгаа хамт эрүүлээр жин хасцгаая. Өөр зүйлгүй дээ, наана нь биеэ бэлдээрэй" хэмээжээ.