Америкийн Невада муж улсад хууль ёсны дагуу долоон салбар бүхий эмсийн хүрээлэн ажиллуулдаг 72 настай Денис Хоф гэгч эр төрсөн өдрийн баяраараа ирсэн зочид гийчидтэйгээ үдэшийг зугаатай өнгөрүүлжээ.

Харин үдэшлэгийн дараа өөрийн хувийн өрөөндөө тус эмсийн хүрээлэнд ажилладаг биеэ үнэлэгч хүүхэнтэй загас наадуулж байгаад зүрх нь зогсон анхны тусламж авч чадалгүй хорвоог орхижээ. Хофийн хувьд удахгүй болох АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшихээр бэлдэж байсан нэгэн аж. Гэвч харамсалтай нь түүний энэ төлөвлөгөө байхгүй болж, өөрөө ч энэ хорвоод байхгүй болжээ.