Өнгөрсөн жил буюу 2017 оны 10-р сард БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан "Miss Supertalent of the world" буюу “Дэлхийн Авьяаслаг миссийн тэмцээн”-д эх орноо төлөөлөн оролцож нэгдүгээр байр эзэлж байсан мисс А.Бөртэ-Үжин ээлжит тэмцээндээ оролцож байга тухай таатай мэдээллийг та бүхэндээ хүргэе.

Дэлхийн гоо сайхны гурван том тэмцээний нэг “Мисс Гранд Интэрнэшнл” буюу “Miss Grand International” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнд 76 орны гоо бүсгүйчүүд оролцож байгаа гэдгээрээ онцлог аж. Тэгвэл тус тэмцээний финалын шатанд нийт оролцогчдоос нэг гоо бүсгүй олон нийтийн саналаар шилдэг 10-т үлдэх бөгөөд санал хураалтын дүнг өнөөдөр болох шалгаруулалтаар зарлан танилцуулах юм байна. Тиймээс уншигч та дараахь ЭНД ДАРЖ дараах линкээр зочилж саналаа өгч Монгол Улс, Монгол Миссээ дэмжээрэй.