Суреш гэх энэтхэг эр 18 насандаа арслангийн нүүр гэх синдром буюу өвчний эмгэгийн шинж тэмдэгтэй болох нь оношлогджээ. Энэ нь хүний гавлын ясны хэлбэрийг өөрчилж, ясыг нь томруулдаг өвчин аж. 

Энэ өвчний үед ясны өөрчлөлт нь тархинд ихээхэн даралт өгч үхэлд ч хүргэх аюултай юм. Харин 23 жилийн дараа түүнийг эмчлэх эмч олдсон бөгөөд түүнд мэс засал хийж өвчнөөс нь ангижирахад тусалжээ. Мэс заслын дараа 41 настай түүний нүүрний төрхний өөрчлөлт нь зогссон байна.