Манай улсад залуучууд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны тоглолтыш ихээр сонирхон тэдгээр тамирчдын дэмждэг олон залуус байдаг.

NBA буюу Америкийн сагсан бөмбөгийн холбооны Даллас Маврикс багийн монгол дэмжигчид тус багийн тоглогчдод гарын бэлэг өгсөн гэрэл зураг цахим орчинд таржээ. Тус багийн дэмжигчид нь Монголын эзэн Чингис хааны хөрөг бүхий дурсгалын зүйлс өгсөн болохыг тамирчид нь өөрсдийн цахим хуудаснаа мөн нийтэлсэн байна. Ийнхүү монгол залуусын бэлэг алс холын Америкт хүрч, эзэн Чингис хааныхаа хөргийг ч олон улсад харуулаад авчээ.