АНУ-ын өмнөд Каролина мужийн иргэн Америкийн түүхэн дэхь хамгийн өндөр мөнгөн дүн бүхий сугалааны азтан болжээ. 

"Mega Million" компаниас тус азтан 1,6  тэрбум долларыг хожсон гэдгийг олон нийтэд зарлажээ. Тус сугалаа 28, 70, 5, 62, 65 гэсэн тоонуудаас бүрдсэн бөгөөд эдгээр тоо сонгогдох боломж 300 саяд нэг удаа гэдгийг хэлсэн байна. 

"Mega Millions" группын тэргүүн "Бид эцэст нь хүлээж байсан сэтгэл догдлуулам мөчтэй тулгарлаа. Энэ бол түүхэн үйл явдал бөгөөд ялагчийн өмнөөс маш их баяртай байна, азтантай уулзах мөчийг тэсэн ядан хүлээж байна" гэжээ.

Сугалааны ялагч өөрийн нэрийг нууцлах эрхтэй гэнэ. 

Олон хүнд амьдралаа өөрчлөх боломжийг олгодог "Mega Millions" групп анх 2002 онд үүсгэн байгуулагдаж энэ хугацаанд доорхи 5 иргэн хамгийн өндөр дүнтэй сугалааны азтан болж байжээ.

- 2016 онд Калифорни Флорида Теннеси мужийн иргэн 1.58 тэрбум доллар 

- 2017 онд Массачусетс мужаас 758.7 сая доллар. Азтан төрөл садныхаа төрсөн өдрийн тоог оруулж байжээ.

- 2012 онд Мэриланд, Канзас, Иллинойс мужуудаас тасалбар худалдаж авсан гурван хүнд уг мөнгийг хуваан олгожээ. 

- 2013 онд 648 сая долларыг Калифорни мужид амьдардаг Гүрж эмэгтэй хожиж мөн ондоо 590.5 сая долларыг Флоридагийн иргэн 84 настай эмэгтэй хожиж байжээ. 

Эх сурвалж: BBC

www.Seen.mn