Монголын боксын холбооны 2014 улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар сарын 3-9-нд Спортын төв ордонд амжилттай болж өндөрлөлөө. 22 багийн 180 гаруй тамирчин эрэгтэй арав, эмэгтэй таван жинд өрсөлдсөн тус тэмцээнд “Алдар” спорт хорооны тамирчид багийн дүнгээр тэргүүлсэн бол “Хангарьд”, “Хилчин” багууд удаалсан юм.

Энэ удаагийн УАШТ-ий шилдэг тамирчнаар 60 кг-ын жинд аваргалсан ОУХМ Д.Отгондалай тодорсон бол шилдэг дасгалжуулагчийн шагналыг “Алдар” спорт хорооны дасгалжуулагч О.Гантулга хүртсэн байна. 2014 оны улсын аваргад Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, ОУХМ З.Энхзориг нар эрүүл мэндийн шалтгаанаар оролцоогүй юм. Харин Олимп, дэлхийн мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогтын хувьд эмчийн магадлагаагаар тэмцээнд оролцож болохгүй гэсэн ч тэрбээр УАШТ-дээ оролцон 56 кг жиндээ аваргалж тус тэмцээнээс ес дэх алтан медалиа хүртлээ.

УАШТ-ний дүнг танилцуулбал,

ЭРЭГТЭЙ:

49 кг:

Алт: Г.Ган-Эрдэнэ
Мөнгө: Г.Ариунболд
Хүрэл: Т.Шажинбат, М.Чухал-Эрдэнэ

52 кг:

Алт: Х.Энхдэлгэр
Мөнгө: А.Нурлан
Хүрэл: М.Гандулам, Б.Жанцанпэрэнлэй

56 кг:

Алт: Н.Төгсцогт
Мөнгө: Э.Идэрхүү
Хүрэл: А.Доржнамжин, Ж.Еркин

60 кг:

Алт: Д.Отгондалай
Мөнгө: П.Сүхмягмар
Хүрэл: О.Норовбал, Б.Жавхлан

64 кг:

Алт: Б.Чинзориг
Мөнгө: Ц.Отгон-Эрдэнэ
Хүрэл: А.Бадар-Ууган, Г.Баярхүү

69 кг:

Алт: Б.Түвшинбат
Мөнгө: Ж.Отгонжаргал
Хүрэл: Г.Эрдэнэбилэг, С.Батзориг

75 кг:

Алт: Г.Шинэбаяр
Мөнгө: Т.Чулуунтөмөр
Хүрэл: Б.Агарзандан, Б.Содгэрэл

81 кг:

Алт: С.Эрдэнэбаяр
Мөнгө: Х.Баярмөнх
Хүрэл: Г.Энхжин, Ц.Амарсанаа

-91 кг:

Алт: Ц.Мөнхчулуун
Мөнгө: Т.Эрболат
Хүрэл: Х.Мандахбаяр, Б.Ганбаяр

+91 кг:

Алт: Б.Энхбаяр
Мөнгө: Г.Болдхуяг
Хүрэл: Ц.Оюунболд, Д.Идэрбат

ЭМЭГТЭЙ:

51 кг:

Алт: Г.Нандинцэцэг
Мөнгө: О.Болортуул
Хүрэл: О.Жаргалан, З.Нямсүрэн

54 кг:

Алт: Б.Гүндэгмаа
Мөнгө: Б.Болорчимэг
Хүрэл: Д.Оюунзаяа, Н.Оюун-Эрдэнэ

60 кг:

Алт: О.Сувд-Эрдэнэ
Мөнгө: А.Энхцацрал
Хүрэл: У.Шинэцэцэг, Г.Золжаргал

64 кг:

Алт: Э.Уянга
Мөнгө: Н.Баянцэцэг
Хүрэл: Ц.Ариунтуяа, Н.Цолмон

75 кг:

Алт: Э.Ундрам
Мөнгө: Д.Ганболор
Хүрэл: Б.Мишээл, М.Мягмаржаргал

Д.Ана