Буурал тивийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн тоглолт эхлэхэд 11 хоног үлдээд байна.

Хамгийн эхний тоглолт Францын “ПСЖ” болон Германы “Байер Леверкузн” багийн хооронд болно. Үүнтэй давхцаад Испанийн “Барселона” эсрэг Английн “Манчестер сити” клуб талбайд гарах юм. Хөлбөмбөг сонирхогчдын хүсэн хүлээсэн тоглолтын амьд гэрч болох боломж Монголчуудад олдов. Тэр тусмаа Лондонгийн “Челси” клубын фанатуудад. Тодруулбал, “Челси” клубын идэвхтэй дэмжигчдийн холбоо, аялал жуулчлалын “Цэрэн Турс” компани, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо хамтран “фанат тур”-ыг зохион байгуулах гэж байна.


Аваргуудын лигийн аварга “Челси” клуб энэ сарын 26-нд Туркийн аварга “Галатасарай”-гийн талбайд зочлох уг тоглолтыг дэргэдээс нь үзэх боломж нээлттэй байна. Гэхдээ зөвхөн 63 хүн л энэхүү гайхалтай тоглолтын гэрч болох боломжтой. Туркийн Станбул хотын “Турк Телеком” цэнгэлдэх хүрээлэнд болох энэхүү тоглолтыг үзэхийн тулд та 3.3 сая төгрөг төлөхөд л хангалттай. Үүнд, таны аюулгүй байдал, онгоцны тийз, дөрвөн одтой зочид буудал, хоол, Станбул хотын дурсгалтай танилцах зэрэг олон хөтөлбөр багтжээ. Хамгийн сонирхолтой бөгөөд гайхалтай нь эрхэм фанат та энэхүү аялалд нэгдсэнээр “Хар азарга” хочит Хаан Дрогбатай уулзах боломж нээгдэнэ. Экс “Челси”-гийн тоглогч өдгөө “Галатасарай”-гийн зүрх нь болж буй Дрогбаг мэдэхгүй хөлбөмбөг сонирхогч байхгүй биз.

Энэ хоёр багийн хариу тоглолт Английн Лондон хотод “Стэмфорд бриж” цэнгэлдэх хүрээлэнд болно. Тиймээс “Челси”-гийн Монгол фанатууд нэгдсэн зохион байгуулалт дор “Цэнхэрүүд”-ээ дэмжихийг уриалъя. “Челси” клубын хувьд Аваргуудын лигт нэг, Английн премьер лигт гурван удаа түрүүлээд байгаа юм. Энэхүү “Фанат тур” аялал энэ сарын 25-наас ирэх сарын 1-ний хооронд дөрвөн шөнө, таван өдрийг хамрах ажээ. Лондонгийн “Челси” клубт хүчин зүтгэж байсан Дрогба анх удаа хуучин багийнхаа эсрэг талбайд гарна.

Сонирхуулахад, “Челси” хөгжөөн дэмжигчдээрээ Монголд нэгдүгээрт, дэлхийд дөрөвдүгээрт бичигдэж байна.

 

http://www.facebook.com/CHELSEAFCMONGOLIA 99164601, 88030051