ШШГЕГ-ын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь ШШГА-нь сум болон аймгийнхаа 2013 оны Эрүүл мэндийг дэмжигч байгууллагаар шалгарч гэрчилгээ авчээ.

Тус алба нь энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулан төлөвлөгөөт олон ажлыг хийсний үр дүнд Эрүүл мэндийн сайдын 2009 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 184 дүгээр тоот тушаалын болзол, шалгуурыг хангасан байна. Улмаар аймгаас нь улсын хэмжээний эрүүл мэндийг дэмжигч байгууллагын шалгаруулалтад оролцуулжээ.

Эрүүл Монгол хүн, ажил, амьдралын зөв хэв маягыг уриалж архи, тамхигүй орчныг бүрдүүлж чадсан тус хамт олон хэдийн аливаа баяр ёслолыг согтууруулах төрлийн ундаа хэрэглэхгүй тэмдэглэж хэвшжээ.

Тухайлбал тус албанд бүртгэлэй Өндөр настан ахмадуудаа Хаврын тэргүүн сар цагаан сарын баярыг тохиолдуулан  хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн ажээ. Ахмад настангууд маань залуу хойч үедээ үлгэр дуриалал үзүүлэн хүндэтгэлийн арга хэмжээг архигүй зохион байгуулсанд ихэд талархал дэвшүүллээ.