Эрүүгийн цагдаагийн газрын Байгаль орчны салбарт үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь 2013 оны 2 дугаар сард шинээр байгуулагдаж, одоогоор 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр Монгол улсын Эрүүгийн хуулийн 23 дугаар бүлэгт заасан “Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг” ялангуяа ашигт малтмал, газар, газрын хэвлий, түүний баялаг, хөрс, ус, ургамал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, ой, ой хээрийн түймэр, химийн гаралтай хорт, аюултай бодис, аюултай хог хаягдал, тусгай хамгаалалттай газар нутаг тэдгээрийг зохистой ашиглах, нөхөн сэргээх зэрэг байгаль орчин, геологи уул уурхайн салбарт үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажиллаж байна.
“Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг” ялангуяа нэн ховор, ховор ан амьтан, ургамал, тэдгээрийн түүхий эд, эрхтэн, хууль бус мод бэлтгэл, түүнчлэн ашигт малтмал, эрдэнэс, эрдэс, байгалийн төрцийн хууль бус зохион байгуулалттай үйлдэгдэж буй эргэлттэй холбоотой гэм хэрэг зөрчлийн үйлдлийн арга нарийсч, учруулж буй хор хохирлын хэмжээ нэмэгдэж, зохион байгуулалтанд орж байна.
ЭЦГ-ын Байгаль орчны салбарт үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 2014.02.10-ны өдөр дэлхийд ховордож улаан номонд бүртгэгдсэн нэн ховор амьтан болох цоохор ирвэсийг агнаж зарж Говь-Алтай аймгийн харъяат 27-30 орчим насны Говь-Алтай аймгаас зөөвөрлөн Улаанбаатар хотод зарж борлуулах гэж байсан хэргийг үйлдсэн болохыг шуурхай илрүүлэн Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгуулахаар шилжүүлсэн байна.