Уянгын дуугаараа сонсогч олны уярааж буй дуучин Наагий уран бүтээлээс гадна уралдаан тэмцээнд ч амжилттай явж байна. Түүний хувьд өмнө нь "Та тавдугаар ангийн хүүхдээс ухаантай юу" нэвтрүүлгийн ялагч болж байсан. Тэгвэл энэ удаад дахин ялагч болов.

Боловсрол телевизийн зохион байгуулсан “Гал тогоо” шоу нэвтрүүлгийн энэ удаагийн супер ялагчаар жазз дуучин Наагий тодорлоо. Тэрээр ирэх долоо хоногт германы алдарт Hansa брэндийн цахилгаан хэрэгслээр тоноглогдсон Kitchen all брэндийн иж бүрэн гал тогоог хэнд бэлэглэх аж. Хэрэв та хамгийн сүүлийн үеийн гал тогоотой болохыг хүсвэл дуучин Наагийд хандаад үзвэл юмыг яаж мэдэх үү, шинэхэн гал тогоотой ч болчих юм билүү. Учир нь дуучин залуу гал тогоо бэлэглэх хүнээ хайж байгаа гэнэ.