Монгол Улс Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-тай 1996 онд дипломат харилцаа тогтоосон, найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай. Сүүлийн жилүүдэд хоёр талын улс төр, худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа идэвхжин, өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамж өсч байна. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг зохицуулсан 10 орчим гэрээ, хэлэлцээр хэрэгжиж байна.

Манай хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд худалдааны эргэлт 2017 онд 4.87 сая ам.доллар буюу үүнээс импорт 1.94 сая, экспорт 2.92 сая ам.доллар байсан бөгөөд 2018 оны эхний 9 сарын байдлаар манай улсын экспорт 438,5 мянган ам.доллар, импорт 2.82 сая ам.доллар байна.

АНЭУ-аас 2017 онд Монгол Улсад 1,6 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд 2011 оноос хойших нийт хөрөнгө оруулалтын 89 хувийг худалдаа, нийтийн хоолны салбар, 11 хувийг аялал жуулчлалын салбарт оруулсан байна Тус улсаас Тайширын усан цахилгаан станцыг барихад зориулж 13 сая ам.долларын зээл, Улаанбаатар хотын зарим хороо, эрүүл мэндийн төвд 200 мянган ам.долларын эмнэлгийн тоног төхөөрөмж, Сүхбаатар дүүргийн сургуулиудад 50 мянган ам.долларын компьютер, тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламж хэлбэрээр олгосон байна.

Манай улс Булангийн орнуудтай харилцааны агуулга, үр дүнг өргөжүүлэх, тэднээс буцалтгүй тусламж. хөнгөлөлттэй зээл авах, хөрөнгө оруулалт татах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломж байна. АНЭУ-д Элчин сайдын яам байгуулснаар Абу Дабигийн хөгжлийн сан, Абу Дабигийн хөрөнгө оруулалтын газар зэрэг хөгжлийн сан, санхүүгийн байгууллагуудтай шууд холбоо тогтоон, ойр хамтран ажиллах. хувийн хэвшлийн хүрээнд хамтын ажиллагааг дэмжих замаар хөрөнгө оруулалт татах зэрэг шинэ боломж нээгдэнэ. Тухайлбал. Эмират Улс нь махны хэрэгцээнийхээ 90 орчим хувийг гаднаас импортоор авдаг, махны эрэлт хэрэгцээ нь хурдацтайгаар нэмэгдэж байгаа тул манай улс мах экспортлох чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой юм.

Эмират Улсад 40 гаруй Монгол иргэн байнга оршин суудаг, мөн сүүлийн жилүүдэд манай иргэд хувийн хэргээр зорчих нь нэмэгдэж байна.

Тухайлбал,  2017 онд 800 гаруй монгол иргэн зорчсон байна. Эдгээр иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах. тэдэнд консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, манай улсад жуулчлах, хөрөнгө оруулах зорилгоор зорчих бусад улсын иргэдэд визийн үйлчилгээг ойртуулах зэрэг боломж ч нэмэгдэнэ.

АНЭУ-ын Абу Даби хотод 102 орны Элчин сайдын яам, Дубай хотод 57 орны Консулын газар ажилладаг, АНЭУ Элчин сайдын яамаа Улаанбаатар хотод 2016 онд нээсэн.

Иймд хоөр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх. хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах зорилгоор Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам байгуулах саналтай байна. Абу Даби дахь Элчин сайдын яамыг 3 орон тоотой байгуулахаар төлөвлөж, зардлын тооцоог хавсаргав.

Түүнчлэн айлын талаас ЭСЯ- ны зарим зардлыг хариуцахаа мэдэгдээд байна.

Тэгвэл АНЭУ-д элчин сайдын яам байгуулах юм бол дараах зардал гарах юм байна.

АНЭУ нь бүрэлдэхүүндээ 7 эмират /ханлиг/-ыг нэгтгэсэн Холбооны улс бөгөөд Ойрхи Дорнодын улс төр, худалдаа, эдийн засгийн гол төв юм. Тус улсын худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин тааламжтай. тогтвортой, тодорхой учраас дэлхийн томоохон банк санхүүгийн байгууллага, компаниуд Дубай, Абу Даби зэрэг хотод төлөөлөгчийн газар, салбараа нээн ажиллуулж, тус улс худалдаа, хөрөнгө оруулалт, бизнес, аялал жуулчлалын төв болон хөгжиж байна.

 

Эмират Улс дэлхийн бүх улс, оронтой нээлттэй гадаад бодлого явуулдаг. НҮБ ба түүний харьяа байгууллагууд. Арабын Улсуудын Холбоо (1.А5)-ны албан ёсны гишүүнээс гадна Газрын тос экспортлогч орнуудын байгууллага (ОПЕК), Газрын тос экспортлогч арабын орнуудын байгууллага (ОАРЕС), Булангийн орнуудын хамтын ажиллагааны байгууллага (ССС). Дэлхийн банк. Олон улсын валютын сан, Исламын хамтын ажиллагааны байгууллага, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүүн бөгөөд эдгээр байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролццог. АНЭУ хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Ази, Африк, Америк тивийн 100 гаруй оронд 70 гаруй тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл, тусламж үзүүлсэн бөгөөд үүний 27 орчим тэрбум ам.доллар нь Олон улсын валютын сан, Дэлхийн банкны хөтөлбөрийн хүрээнд олгогдсон байна Абу Дабигийн хөгжлийн сан нь одоогийн байдлаар дэлхийн 83 оронд 488 төслийг хэрэгжүүлэхэд 20 шахам тэрбум ам.долларын зээл. буцалтгүй тусламж олгосон. Абу Дабигийн Хөрөнгө оруулалтын газар нь тус улсын Үндэсний баялгийн сан бөгөөд 792 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, дэлхийд БНХАУ, Норвегийн дараа гуравдугаарт эрэмбэлэгддэг ажээ.

АНЭУ-д элчин сайдын яам байгуулах асуудлыг УИХ-ын АБГББХ-оор хэлэлцэн олонхийн дэмжлэг авсан. Одоо асуудлыг УИх-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ.  Хэрвээ олонхийн саналаар дэмжлэг авах юм бол Элчин сайдын яам байгуулах асуудал дэмжигдэх болно. Харин санхүүжилт хэрхэх талаар бид эргэж мэдээлэх болно.