Хоёр бөхтэй тэмээгээр Лондон хүртэл аялал хийж байгаа Н.Байгалмаа Эстони улсын иргэнээс их хэмжээний мөнгө залилсан байж болзошгүй хэргээр шүүхэд дуудагдаж байсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс тэмээчин Н.Байгалмаа Эстони улсын иргэн Рой Страйдерт өртэй эсэхийг 2018 оны 08-р сарын 06-ны өдөр хэлэлцсэн байдаг. Тодруулбал, Рой Страйдер Н.Байгамаад их хэмжээний евро зээлүүлсэн аж. Зээлийн гэрээний үүрэгт 83,303.80 евро буюу 237,396,812.60 төгрөг, учирсан хохирол 7,974.68 евро буюу 23,627,701 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, .. дүгээр байрны..  тоот үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй, NR01/11.01.17 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг  хэлэлцсэн байдаг.

Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс  Н.Байгалмаагаас 158 555 503.26 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Раул Силластед олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 102 469 010.34 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Мөн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, .. байр, .. тоот үл хөдлөх хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч И.Нямдоржид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан NR01/11.01.17 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар үүргийн харилцаа талуудын хооронд үүсээгүй болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн зардлыг хуульд зааснаар шийдвэрлэж, шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсан байна.

Энэ хэргийн давж заалдах шатны шүүх хурал 09-р сард болж хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.Одоогоор хурлын тов гараагүй байгаа юм. 

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.