Өчигдөр МБХ-ны ээлжит хурал болсон бөгөөд энэхүү хурлаар өнгөрөгч сар шинийн баярт зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдааны 6-ын даваанд унахдаа өрсөлдөгч бөхийнхөө гарыг этэж монгол бөхийн цээр зөрчсөн монгол улсын харцага Ц.Содномдоржийн барилдах эрхийг 4 сараар хаслаа.