Мальдивд дэлхийн хамгийн анхны усан доорх зочид буудал нээгджээ. 

Энэтхэгийн далайн таван метрийн гүнд орших “Muraka” нэртэй энэхүү зочид буудал нь хоёр давхар бөгөөд алжаал тайлах төв, биеийн тамирын заал, бар, ресторантай гэнэ. Хоёрдугаар давхардаа наран шарлагын тавцантай, усан сантай бол усан доорх унтлагын өрөөндөө ариун цэврийн өрөө зэрэг тансаг зэрэглэлийн зочид буудалд байдаг бүх зүйлийг шийдэж өгчээ. 

Үнийн хувьд нэг хоногийн 50 мянган доллар. Харин дөрвөн хоногоор зочид буудал захиалбал хувийн тогооч авч, хувийн завиар Энэтхэгийн далайгаар аялах боломжтой юм.