"Marvel Comics"-ийн үүсгэн байгуулагчдын нэг Стэн Ли 95 насандаа таалал төгсчээ. Энэ сарын 12-нд Лигийн бие муудаж, түргэн тусламж дуудсан ч эмнэлэгт ирээд нас барсан байна. Тэрбээр уушгины архаг үрэвсэл өвчтэй, сүүлийн үед юм харахаа больсон байжээ. 

Тэрээр 1961 онд комик номын баатрууд болох “Гайхамшигт дөрвөл”, түүний дараа жил нь Спайдермэнийг зурж, бүтээжээ. 1972 онд Марвел компанийг орхисон ч Марвелийн комик номнуудад гардаг бүх алдартай супер баатрууд Стен Лигийн гараар бүтээгдсэн юм. Дараа нь тэрээр “POW!” энтертайнментийн захирлын албан тушаалыг хашиж байжээ.

Стэн Ли "Marvel"-ийн Хүн аалз, Доктор Стрэнж, Халк, Төмөр хүн зэрэг баатруудыг хүн төрөлхтөнд бэлэглэсэн юм.