Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт өчигдөр жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагасан золгүй хэрэг гарчээ. 

Тодруулбал, тус дүүргийн 7 дугаар хороонд нүхэн жорлонд ураг унасан гаргах боломжгүй байна гэсэн дуудлагыг НОБГ-ынхан өчигдөр өдрийн 15:07 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын  Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 9,5 км зам туулан 15:40 цагт очиж, 15 минут ажиллаж, иргэн Д /29 настай, эмэгтэй/-ны ургийг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.