Америкт нэгэн эр Цахиур чулууныхан хүүхэлдэйн киноны баатрын дүрд хувиран машинаа мөн тус хүүхэлдэйн кинонд гардагтай адил байдлаар тоногложээ. Тэрбээр машины хаалга зэргийг авч, аюулгүй байдлын хувьд эрсдэл учруулан хөдөлгөөнд оролцсон гэх шалтгаанаар түүнд цагдаа нар торгуулийн арга хэмжээ авчээ.