Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2019 оны төсөв сахилга бат, хариуцлагыг эрхэмлээгүй, үр ашиггүй болсон хэмжээн үзэж бүхлээр нь хориг тавиад байгаа. Уг асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэж Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн байна. МАН-ын бүлэг үдээс өмнө энэ асуудлаар хуралдаж,  түр завсаарлаад дахин хуралдсан юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны төсвийн тухай  хуульд хориг тавихадаа “Гадаад өр зээлийн асуудалд онцгой анхаарч алдагдалгүй төсөв батлах, хууль зөрчсөн үрэлгэн зардлуудыг танаж, хэмнэсэн 500 тэрбум төгрөгөөр уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, “аж үйлдвэрийн комбинат”-уудыг санхүүжүүлэх зорилтыг бодитойгоор шийдвэрлэх нь төсвийг шинээр батлах том үндэслэл болно” гэж тодотгосон  байдаг.