Унгар улсын Будапешт хотноо болсон HUNGARY OPEN олон улсын тэмцээний цагаан бүсний -85кг жинд барилдсан Энхболдын Чойням No-Gi төрөлд алтан медаль, Gi-тэй төрөлд мөнгөн медаль хүртлээ. Мөн Б.Хулан хос алтан мeдаль хүртсэн бол Х.Эрдэнэбаатар ягаан бүсний 62 кг-ын жинд алтан мeдаль хүртлээ. Манай баг тамирчид Швeд улсын Мальмо хотод энэ сарын 22-26-нд зохиогдох ДАШТ-д оролцохоор Скандинавын хойгийг зорино.