Анх “UBS” телевизээр овоглон олны өмнө гарч хожим нь "Royal” телевизийн хөтлөгч болон урвасан Э.Халиун гэх бүсгүй одоо харийн оронд харийн залуугийн хань болсон. 

Оюутан ахуйдаа гэр бүлийн амьдрал зохиож, үрийн зулай үнэрлэсэн Э.Халиуны хувьд олны харцыг булаасан царайлаг  эмэгтэй гэгддэг нь ч яах аргагүй үнэн. Бийлэгжүү нөхрөөсөө салснаас хойш мөн л чамгүй хөрөнгөтэй нэгнийг уургалаад амжсан түүний амрагийн романс ч тэгтлээ удаан үргэлжлээгүй юм билээ. Царайлаг хөтлөгч бүсгүйн цуутай амрагуудын талаар хэвлэлд дэлгэгдэж байсан ч тэрбээр үл тоож явсан. Хамгийн сонирхолтой нь, дотны найз гэгдэж явсан топ модель Д.Пүрэвсүрэнд нөхрөө алдсан хөтлөгч Э.Халиун энэ талаар ярих тун дургүй боловч ойр дотныхон нь аль хэдийнэ олонд тарааж амжсан гэдэг.

Үүний дараа харийн эр сонгосон тэрбээр хайр дурлалынхаа халуун илчинд ёстой л “шатаж” яваа гэнэ шүү. Хамтдаа аялж зугаалан тун ч романтик яваа харь залуу нь түүний хүүд төрсөн эцгээс нь дутуугүй ойр дотно хандаж байгаа учраас хөтлөгч бүсгүй энэ сонголтондоо сэтгэл амар суугаа биз ээ. 

Сүүлийн үед тэрбээр өөрийн инстаграм хуудаснаа зураг оруулах болсон бөгөөд зарим нь нэг тун эротик зургууд ч байх болж. Ингээд түүний зарим нэг содон зургийг сонирхуулж байна.