Өчигдөр Үндэсний шуудан сонинд "Зургаан хүүхэдтэйгээ зутруухан амьдарч буй ээж "Шоучид"-ын гарт байна" гарчиг мэдээлэл явж олон хүн үүнд бухимдаж байсан билээ.

Учир юу гэвэл уг нийтлэлд Бямбаа гэх бүсгүй Нарангэрэл хэмээх өрх толгойлсон бүсгүйд туслах нэрийдлээх мөнгийг нь хувьдаа завшиж байж болзошгүй хэмээн бичсэн байсан. Тэгвэл талаар Бямба гэх бүсгүй өөрийн цахим хуудаснаа үнэн бодит байдлыг бичсэн болохыг уншигч та бүхэнд хүргэж байна. 

Тэрбээр  хэлэхэдээ, Нарангэрэлд тусалсан хэсэг залуусын төлөөлөл нь би юм Үе тэнгийн залуустай хамтран нэгэн айлыг орох оронтой сайхан амьдруулсандаа гэж баярлаж явдал. Өнөө өглөө аймшигт мэдээ уншлаа Бүх үнэнг хайж анх мэдээлэгч сонин дээр очиж Нарангэрэл болон бусад хамтарч ажилсан бүх хүмүүс маань цуглаж тайлан тооцоог нь тулгаж үзлээ Дансанд нь 11 сая төгрөг л байсан гэдгээ Нарангэрэл хүлээн зөвшөөрч худал мэдээлэл тараасанаа хэллээ Тэр мөнгөөр өөрийнх нь нэр дээр хашаа байшин авч одоо амьдарч байгаа Мөн дансны ажилд намайг оролцоогүй гэдгийг өөрөө ч бусад хүмүүс ч хүлээн зөвшөөрсөн Сайт сонин нь мэдээгээ гаргах байх Гэвч нийгэмд унасан миний нэр хүнд яах вэ? Түмэн олон хүн намайг луйварчин тэр бүү хэл хүний наймаачин шиг бичлээ зэвүүцэж байна Өвөр монголчууд энэ хүнд дээрх мөнгийг хийж явуулж байсан (3сая )Тэдний төлөөлөл Өнөр бүл хүүхдийн асрамжийн газар тусладаг Машбилэг гэж хүн тэдэнд боов чихэр аваачиж өгсөн Тэрийгээч Нарангэрэл хэллээ Хүнд туслаж явсаны минь хариу энэ байсанд харамсаж байна Нарангэрэл сэтгүүлч бүсгүй та 2н ор үндэслэлгүй мэдээнээс чинь хэдэн хүний нэр хүнд хүсэл тэмүүлэл унтарч байна гэж бодож байна Уучлаарай бид буруу бодож гэдэг үгээр чинь миний нэр хүнд буцаж ирэх үү ? Намайг харж буй үр хүүхдийн минь ч нэр хүндэд халдаж хэцүү байдалд орууллаа Сэтгүүлч болохоороо хэн юу хэлнэ тэрийг нь бичиж болдог юмуу Тэгвэл бүх зүйлийг шударгаар хийсэн залуус бидний нэр төрийг сэргээж бичиж өгөөрөй Бямбаа нь ингэж л хүсэе Үг хүнийг алж болдог юм шүү.

Таны муулж байгаа Бямбаа гэдэг эмэгтэй хэнд ч мэдэгдэхгүй маш олон хүнд туслаж явсан юм Би айх нуугдах зүйл хийгээгүй болохоор сэтгүүлч та бүхэн үнэн бодит зүйлийг мэдээлэх хүмүүс биз дээ Маш олон сайт бүр тв Та нар мэдээлэлээ бямбааг шалгаад нотолцон хууль хүчний байгуулгаас авсан уу? Хэвлэн мэдээлж болноо Тэгэхдээ үнэн бодит мэдээлэлийг шүү дээ  хэмээн тэрбээр бичсэн байв.