Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10.00 цагт "Очир" төвд амиа алдсан 13 настай охиныг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Д.Жавхлан, М.Амарболд нарыг шүүх хурал эхэлж байна. Ингээд шүүх хурлын явцийн фотог хүргэж байна. 

Шүүх хурлын эхлэлийг сэтгүүлчдэд нээлттэй эхэлсэн ч үйл явцийг хаалттай хуралдуулан шийдвэр гаргах билээ. Тиймээс шүүхээс гаргасан шийдвэрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно. 

Шүүгдэгч Д.Жавхлан, М.Амарболд нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-2.4, 2.7, 2.11, 11.6-2, 12.1.4-т зааснаар буруутган шүүх аж. Шүүх хуралд мөн хохирогчийн ар гэрийнхний хүсэлтээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү ирээд байгаа аж.