“Mongolia next top model” шоуны оролцогч Ч.Чамин-Эрдэнэ байрны 11 давхраас унаж амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн сарын 24-нд гарсан юм.

Тэгвэл шүүх эмнэлгийн дүгнэлт гарч ар гэрийнхэнд нь танилцуулсан байна. Шүүх эмнэлгээс загвар өмсөгч бүсгүйг өндрөөс унаж амиа алдсан нь гадны нөлөөгүй гэж үзжээ.

Харин амиа хорлоход хүргэсэн нөхцөл байдал байж болзошгүй талаар Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn