Өнөөдрийг Тээврийн цагдаагийн албанаас зам, тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө "Хичээх өдөр" болгон зарлаж байна.

Тодруулбал, "Нийслэл хотын замын хөдөлгөөнд оролцож буй иргэд, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн  зам тээврийн  ослоос урьдчилан сэргийлэх, "Хичээх өдөр"-т идэвхитэй оролцож, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, нэг ч гэсэн зөрчил гаргахгүй байх талаар жолооч нар анхааруулга сануулга, зөвлөмж өгч ажиллана.

Энэ талаар Тээврийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхгэрэлээс тодруулахад "Дэлхий нийтээрээ зам тээврийн ослоор хохирсон иргэд болон тэвний ар гэрийнхний дуу хоолойг олон нийтэд хүргэх замаар түүний хор уршгийг олон нийтэд таниулах, хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлэх зорилгоор жил бүрийн 11 дүгээр сард “Зам тээврийн ослоор хохирсон иргэд, тэдний ар гэрийнхний дуу хоолойг хүргэх өдөр”-ийг зохион байгуулдаг.
Манай улс уг өдрийг 5 дахь жилдээ “Хичээх өдөр” сэдвийн хүрээнд зохион байгуулах гэж байна. Мөн энэ өдрийн хүрээнд өнөөдөр Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг 11.00 цагаас 5 минутын хугацаатай түр зогсоож, ослоор хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлж гал, эмнэлэгийн автомашинууд дуут дохиогоо ажиллуулна" гэв.