Сайн байцгаана уу? Би 1 хүүхэдтэй, охин маань одоо удахгүй 1 ой хүрнэ. Охины аав бид 2 тусдаа байдаг юм л даа. Тэгээд та нараасаа зөвөлгөө авах гэсэн юм?

Бид 2 намайг жирэмсэн байхад салсан. Намайг хаяад явчихсан тэгээд төрөөд 3 сар болж байхад буцаад над руу чат бичиж эхэлсэн. Гэхдээ одоо хүртэл гэрийнхэндээ хүүхэдтэй гэдгээ хэлээгүй, хэзээ хэлэх юм гэхээр цаг нь болоогүй гээд байдаг юм. Манай ээж мэднэ гэвч аавтайгаа уулзуулая, үнэхээр охиноо гэж байгаа бол уулз гэхээр огт уулздаггүй. Гэрийхнээсээ нуусаар байтал охин маань ой хүрлээ. Мянга хэлээд үг ойлгохгүй, буцаад нийлье гээд ч хэлж чадахгүй, яг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй яваад байх юм Би яг яах ёстой вэ? энэ хүнийг ингээд хараад л байгаад байх уу? эсвэл бүр болих ёстой юу? хүүхдээ гэдэг бол гэрийхэндээ хэлэх хугацаа аль эрт болчихсон юм шиг санагдах юм. Яавал дээр вэ та нар минь надад зөвлөгөө өгөөч