Өдрийн мэнд, та бүхнээс асуух зүйл байна. Эрэгтэй эмэгтэй гэлтгүй өөрийн үзэл бодлоо илэрхийлээрэй, гуйж байна .Би удахгүй төрөх юм аа.

Хүүхдийн аав нь 3 сартай жирэмсэн байхад хаяад явсан. Өнгөрсөн хугацаанд намайг хүн ч гэж тоогоогүй, наад хүүхдээ яана уу өөрөө мэд эсвэл надад өг гэсэн. Мэдээж би юу гэж өгөх вэ дээ, чамаас тэтгэмж авнаа л гэсэн. Бодоод байх нь ээ Монголд гэр бүлийн хууль яг л гууль шиг бололтой. Тэтгэмж тогтоолгоод өгдөг нь тун ховор юм шиг санагдлаа. Бас их хэл амтай сүүлдээ хэл ам хийж авсан мөнгө юм болох уу, тэр хүн байнга өгөөд байх уу гэдэг үнэхээр хэцүү. Одоо дөнгөж хүүхдийн аав нь 21 тэй. Надаас салаагүй байхдаа л элдэв жоохон охид руу хайртай дуртай гэнэ, их юм болсоон яривал. Тэгээд солонгос кино болчих байх, хүүхдийн тэтгэмж авах нь зөв эсвэл би өөрөө болгоод явах уу. Надад зөвлөөч.

Эмэгтэй хүн жирэмсэн байх үедээ л хамгийн их хайр халамж дутагддаг. Тэр үед хаяж явсан болохоор үнэхээр их гомдож байна. Миний туулж гарсан зовлонг шаналалыг ээжүүд минь бага амсаасай л гэж бодох юм даа. Мөнгө төгрөг гэж тэр хүнтэй хэл ам болсноос сэтгэлийн амар амгалангаа бодох хэрэгтэй санагдлаа.