Өөрөөсөө чулуу гаргадаг, бурханаар бөөлждөг гэх эмэгтэй ойрын хэдэн өдрүүдэд шуугиан тариад байгаа. Түүнийг дууриасан хүмүүс эхнээсээн төрөл бүрийн зүйлээр бөөлжиж эхлээд байсан.

  Мэдээж эрүүл саруул ухаантай хүмүүс энэ бол байж боломгүй хэрэг гэдгийг хэлээд, үгүйсгэж байгаа. Харин энэ талаар тус аймгийн нэгэн дэлгүүрийн худалдагч "Тэр бөөлжөөд байгаа юмнуудаа бүгдийг нь манай дэлгүүрээс худалдаж авсан юм шүү дээ" хэмээн хэлсэн байна. Ингээд бурханаас бөөлжигчийн хэрэг тав алхалгүй баригдаж хамаг булхайгаа дэлгэлээ.

Харин аймгийн Засаг дарга нь бид тэр айлд хоёр ч удаа очсон. Тэгэхэд ямар ч зүйлээр бөөлжөөгүй. Тэгэхээр үнэн үү, худлаа юу гэдэг нь харагдаж байгаа юм. Энэ хүнээс болоод манай сумын нэр хүнд хэцүүхэн байдалтай байна" хэмээн хэлсэн байна. Харин энэ мэдээг сурвалжилсан Эрдэнэцэцэг гэх эмэгтэй ч СУИС-д жүжигчний мэргэжлээр суралцаж байгаад дөрөвдүгээр курсдээ сургуулиасаа хөөгдсөн нэгэн гэнэ.