БНСУ-ын Тэгү хотын цагдаагийн газар Монгол улсын иргэн А-г танхайн хэргээр энэ сарын 4-ний өдөр саатуулжээ. Тус улсад гэрээт ажилтанаар ирсэн иргэн А /23 настай/ ачааны машины жолооч 50 настай солонгос иргэнийг зодож, танхайрсан байна.

Тэрбээр дуудлагаар очсон цагдаа нарт ч эсэргүүцэл үзүүлжээ. Иргэн А нь энэ сарын 4-ний өглөө үүрээр энэхүү хэргийг үйлдсэн бөгөөд тэрбээр Сөүл хот руу яаралтай явах гэж байсан байна. Тэгү хотын цагдаагийн газар саатуулагдаад байгаа иргэн А нь өнгөрөгч арваннэгдүгээр сарын 26-ны өдөр үйлдвэрт ажиллахаар хуваарилагджээ.

БНСУ-д очоод удаагүй байсан А нь танхайн хэрэг хийх болсон шалтгаан нь Монгол руу яаралтай буцах болсноос болжээ. Сөүл рүү явах гээд замын унаанд дайгдахаар ачааны машиныг зогсоосон байна. А нь жолоочтой хэл ойлголцохгүйн улмаас солонгос иргэнийг зодож танхайрчээ. Иргэн А-г Тэгү хотын цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Эх сурвалж: www.kyongbuk.co.kr