Сайн байцгаана уу. Бас л зөвлөх хүнгүй хүмүүсийн нэг байна аа. Шийдвэр гаргахад минь туслаач. Би 17-тойдоо нөхөртэйгөө танилцаж, 19-тэйдээ охиноо төрүүлж байсаан.

Одоо 25-тай. Нөхөр маань намайг сургуульд сургаж, мэргэжилтэй болгохыг хүсдэггүй, хартай, хүүхдийнхээ цэцэрлэгийн тэмцээнд оролцоод түрүүлээд алтан медаль авлаа гэхэд өөдөөс ганц удаа баяр хүргэх нь битгий хэл уур нь хүрээд хардаад утасны цаанаас хашгичаад янз бүрээр доромжлоод бөөн юм болдог хүн дээ. Байнга л хүүхдээ хараад гэртээ суух ёстой юм шиг байдаг. Гарч орж бараг үзээгүй дээ. Ажил төрөл хийвэл хамт олонтой нь хардаж сэрдээд баяр ёслолоор ч нэг газар санаа амар жоохон суулгадаггүй. Уг нь би ёстой тэгж хүн амьтантай аальгүйтэж хандарч элдэв янз болж явдаггүй ш дээ.

Ийм хүн сурвал яах нь ойлгомжтой. Би гэдэг хүн нээх сүрхий авьяастан биш ч сургуульд байхдаа дуу бүжгийн тэмцээнд нилээн оролцдог байсан, сурлагандаа ч сайн байсан, олимпиадад зөндө орж түрүүлж байсан. Гэхдээ маш ядуу, нэн ядуу айлын хүүхэд байсан намайг дэмжих хүн огт байгаагүй ээ. Гэхдээ нөхөр маань ийм хартай өвчтэй л болохоос гэр бүлдээ халамжтай, ажилсаг, архи тамхи хүүхэн шууханы асуудалгүй л дээ. Миний хүссэнээр л байдаг. Би уг нь сурах, мэргэжилтэй болох чин хүсэлтэй. Даанч нөхөр дэмждэггүй, дургүй гэрээс гадагш гаргах ер нь дургүй. Би залуу хүн сурч боловсорч бусдын адил амьдармаар байна.

Та нар нөхөртэйгөө сайн ярилц л гэх байх, нэмэргүй шүү энэ тал дээр бол ерөөсөө ойлгохгүй бараг улам уур нь хүрээд алцганах гэлээ бла бла бла гээл. Тиймээс би салах хүсэлтэй байна. Хүүхдээ ээжээрээ харуулж байгаад гадагшаа гардаг ч юм уу эсвэл сурмаар байна. Надад зөвлөөч эсвэл би хүүхдийнхээ төлөө нөхөртэйгээ амьдрах ёстой юу.