Сайн байна уу, хаанаас эхэлж ярихаа мэддэггүй ээ. Сүүлийн үед амьдрал минь бүүр л там болоод байх шиг байна аа.

Нөхөртэйгээ ч сайн ойлголцож чадахгүй, ярихаараа л хэрүүл болчихоод байх юм. Анх сайхан л байлаа,  одоо бүүр нөхөр маань гэртээ байнга л оройтож ирнэ, ядарч байгаагаа гайхаж уурлана. Намайг нэг гарахаар бөөн юм болоо л гэрийхэндээ хэлнэ. Аав нь угаасаа надад дургүй сал л гэдэг. Чам шиг юмаар манай хүүхэд дутахгүй гээл янз бүрээр хэлж жирэмсэн байхад минь гомдоож байсан. Одоо ч гэсэн яг л тэр аашаараа сал л гэсэн жоохон хүүхэдтэй болохоор авах ажил олдохгүй хэцүү юмаа. Салаад явья гэхээр байх ч газар байхгүй хий дэмий л юм бодож шаналах юм.

Нөхөр маань надад ганц 2 удаа гар хүрч байсан. Би тэгээд л уучлаад л байдаг байсан. Одоо бол үнэхээр урам хугарч туйлдаж байна оо. Ядаж байхад ямар ч халамж байхгүй нэг бол найзууд нэг бол ажил гээд л явчихдаг. Яамаар ч юм бэ дээ зөвөлгөө өгөөч хүмүүс ээ.