36 настай вьетнам бизнес эрхлэгч залуу Тран Нгок Фук өөрийн алтан эдлэлийн бичлэгээ цахим орчинд тарааснаар олон хүний шуналыг хүргэж байгаа юм.

Тэрбээр таван жилийн өмнө анх аварга том алтан гинжин захиалж байжээ. Үүний дараа фэнг шүйгийн номлолын дагуу үнэт эдлэлээ улам арвижуулжээ. Учир нь алтан эдлэл нь аз хийморь авчирдаг гэдэгт фэнг шүйд итгэгчид итгэдэг.

Одоо тэрбээр 13 кг бүхий алтан эдлэлийн зүүлттэй болсон бөгөөд үүнийгээ өдөр бүр зүүдэг гэнэ. Учир нь азтай авчирна гэдэгт итгэдэг гэнэ. Траны бүс, гинж, бөгж зэрэг алтан эдлэл нь 550 мянган долларын өртөгтэй дүйх учир үргэлж таван бие хамгаалагчийн хамт гадуур явдаг аж.