Хүүхдүүдийг хоолоороо битгий тоглоод бай гэж эцэг эх нь загнадаг ч хааяа хоолоо тоглох нь урлагийн бүтээл болдог гэдгийг япон бүсгүйгийн зүтгэлээс харж болно. 

Норико гэх япон бүсгүй хайлсан шоколадаар уран зураг зурдаг нэгэн аж. Тэрбээр шоколадан зургаа гарын хуруунууд болон гал тогооны ганц нэг хэрэглэл л ашиглан урладаг гэнэ. Норикогийн зурсан Японы олны танил хүмүүсийн хөрөг зураг олны анхаарлыг их татдаг байна. Үүнээс гадна тэрбээр хүүхэлдэйн баатар болон хуримын мэндчилгээн зураг урладаг аж.