Монгол улсын нийслэл Улаанбаатар хот  2016 оноос эхлэн дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын 30-т   жагсах болсон байна.  Жил ирэх бүр энэ байр урагшилсаар байна.  Үүнийг олон улсын байгууллагуудын хийсэн судалгаа батлах болно.

Тухайлбал, 2016 онд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас 500 хотод хийсэн судалгаагаар  Монгол улс агаарын бохирдолтой хотуудаас 21-р байрт жагсаж байв. 

Агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлж байгаа хотуудаас Улаанбаатар хамгийн хурдацтайгаар урагшилж байгаа.  2018 оны дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын 9-р байрт Улаанбаатар хот оров.

Зургийн эх сурвалж: http://www.numbeo.com/pollution/rankings.jsp?title=2018-mid 

Өнгөрсөн жил буюу 2017 онд дээрх судалгааны 8-р байрт Улаанбаатар хот жагссан байв.

Эндээс дэлхийн улс орнууд агаарын бохирдолтойгоо тэмцсээр байхад манай улсын агаарын бохирдол нэмэгдсээр байна гэсэн дүгнэлтийг хийсэн болохоор байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас жилд 4.2 сая хүн агаарын бохирдлын улмаас зүрхний өвчин,  уушгины хавдрын улмаас нас бардаг. Мөн дэлхийн нийт хүүхдийн 90-ээс илүү хувь нь өсөлт хөгжил, эрүүл мэндэд нь хорт нөлөө үзүүлдэг агаарын бохирдол дунд амьдарч буйг анхаарууллаа.

Тус байгууллагын хийсэн “Агаарын бохирдол, хүүхдийн эрүүл мэнд: Агаарыг цэвэрлэх нь” нэртэй судалгаагаар 2016 онд 600 мянга гаруй хүүхэд агаарын бохирдлын уршгаар амьсгалын замын өвчин тусч амь насаа алдсан. Ийм тохиолдол бага болон дундаж орлоготой орнуудад илүү бүртгэгдсэн бөгөөд агаарын бохирдол гэрт гадаа ялгаагүй өндөр байжээ. Хамгийн анхаарал татаж байгаа зүйл бол агаарын бохирдол дунд амьдарч буй хүүхэд ужиг өвчтэй болох эрсдэл нэмэгддэг байна.

Энэ бол Монгол улсын ирээдүй болсон хүүхэд багачууд ужиг өвчтэй, уг өвчин нь удмын санд орох зэрэг олон эрсдэл аюул дагуулж байгаа юм.

Тиймээс  хүүхэд багачуудыг агаарын бохирдлоос сэргийлэх арга хэмжээг эцэг эхчүүд яаралтай авах хэрэгтэй байна. Тухайлбал, гэр, сургууль цэцэрлэгт нь агаар цэвэршүүлэгчтэй болгох, гадагшаа гарахдаа амны хаалт хэрэглүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгааг  анхааруулж байна.