АТГ-ынхан УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас яг одоо байцаалт авч байна. Тодруулбал, АТГ-ынхан өнгөрсөн долоо хоногт түүний эзэмшлийн "Капитал" банкийг шалгаж, бичиг баримт хурааж авсан юм. 

Үүнтэй холбогдуулан яг одоо байцаалт авч байгаа аж.  Тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан "Доктор МЭИК" компаниараа дамжуулан ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн зээл авсан юм. 

Энэ талаар АТГ-аас тодруулахад:  "Үнэн. ЖДҮХС-гийн зээл олголтын асуудал хууль журмын дагуу явагдсан эсэх, албан тушаалтан төсөл сонгон шалгаруултад нөлөөлсөн эсэх, эрх бүхий албан тушаалтан болон тус сангийн мэргэжилтнүүд албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал олгосон эсэх, хээл хахууль авсан байж болох үндэслэл бүхий баримтуудыг үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хэрэгт холбогдолтой албан тушаалтнуудаас мэдүүлэг байцаалт авч байгаа"