Энэ оны Залуучуудын улсын аварга шалгаруулах эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн төрлийн тэмцээн гурван өдрийн турш “Буянт-Ухаа” спорт цогцолборт болж өндөрлөлөө. Энэхүү улсын аварга шалгаруулах тэмцээнд хот, хөдөөгийн 37 байгууллагын 359 тамирчин оролцож, хурд хүчээ сорин хүчтэй өрсөлдөж аваргаа шалгаруулсан юм.

Үүнд эрэгтэйчүүд 50, 55, 60, 66, 74,  84, 96, 120 кг-ын жингийн ангилалд, эмэгтэй тамирчид 44, 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг-ын жинд шинэ дүрмийн дагуу өрсөлдсөн.

Тэмцээнд амжилттай оролцсон тамирчид ирэх зургадугаар сард эх орондоо болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно. Эрэгтэйчүүдийн хувьд жиндээ аваргалсан тохиолдолд ирэх гуравдугаар сарын 7-9 ний хооронд ОХУ-ын Якутск хотноо болох Олон улсын тэмцээнд оролцох боломжтой болж байгаа юм.

Багийн дүн болон жин тус бүрд медаль хүртсэн тамирчдыг танилцуулья.

Эрэгтэй чөлөөт бөхийн төрлийн багийн дүн

“Алдар” спорт хороо – 47 оноо

“Арслан” клуб – 44 оноо

Орхон аймаг - “Ирээдүйн одод” – 38 оноо

Эмэгтэй чөлөөт бөхийн төрлийн багийн дүн

Дархан-Уул аймаг, “Мега-Старс” клуб – Дасгалжуулагч Баярсайхан – 68 оноо

Алдар Спорт хороо – Дасгалжуулагч Хосбаяр – 61 оноо

Хангарьд спорт хороо- Дасгалжуулагч Энхтуяа – 44 оноо

Эрэгтэй чөлөөт бөхийн төрөл

84 КГ

1.Нямбаяр – СХД – “Ирээдүй”цогцолбор

2.Төрмөнх - Орхон аймаг - “Ирээдүйн одод”

3.Зоригтбаатар – Өвөрхангай аймаг

3.Бумбаяр – “АВАРГА” БТДС

96 КГ

1.Билгүүн – “Алдар” спорт хороо

2.Батзул – “Хангарьд” спорт хороо

3.Төгөлдөр - Дархан-Уул аймаг, “Мега-Старс” клуб

3.Намхай – “АВАРГА” БТДС

120 КГ

1.Мөнхбаатар – Говьсүмбэр аймаг

2.Дэлгэрхангай - СХД – ирээдүй цогцолбор

3.Лувсаншарав – Шонхор-олимп дээд сургууль

3.Төгсжаргал - "Алдартан" клуб

Тэмцээний сүүлийн өдөр медаль хүртсэн тамирчид

            44 КГ

1.Баттогтох – Налайх дүүрэг

2.Энэрэл – Алдар спорт хороо

3.Мөнхнар – Алдар спорт хороо

3.Мягмарсүрэн – ҮБТДС

48 КГ

1.Отгонжаргал - “Алдар” спорт хороо

2.Намуунцэцэг - Дархан-Уул аймаг, “Мега-Старс” клуб

3.Наранцацрал – “Алдар” спорт хороо

3.Мөнхцэцэг - Дархан-Уул аймаг, “Мега-Старс” клуб

51 КГ

1.Мөнхтуяа - Дархан-Уул аймаг, “Мега-Старс” клуб

2.Лхагвадулам - “Алдар” спорт хороо

3.Хатантуул – “Арслан” клуб

3.Отгонцэцэг - Орхон аймаг - “Ирээдүйн одод”

55 КГ

Батцэцэг - Дархан-Уул аймаг, “Мега-Старс” клуб

Буянхишиг - Хангарьд спорт хороо

Одгэрэл - Хангарьд спорт хороо

Энхжаргал - “МУБИС”

59 КГ

Цэрэнчимэд – Алдар Спорт хороо

Гантуяа – Замчин Спорт хороо

Хонгорзул – Орхон аймаг , “Ирээдүйн одод”

Мөнхчимэг - ҮБТДС

63 КГ

Нямгэрэл – Орхон аймаг,“Ирээдүйн одод”

Болорзаяа – Орхон аймаг, “Ирээдүйн одод”

Түмэнбаяр – “Аварга” БТДС

Хулганаа – Спортын дунд сургууль

67 КГ

Оюунгэрэл – Дархан-Уул аймаг, “Мега-Старс” клуб

Хишигмаа-Чингэлтэй дүүрэг

Мөнхсүрэн – “Алдар” спорт хороо

Ренчинханд – “Мон-Алтиус” БТДС

72 КГ

Номин-Эрдэнэ – Өмнөговь аймаг

Золзаяа – Дархан-Уул аймаг, “Мега-Старс” клуб

Ганцэцэг – Орхон аймаг, “Ирээдүйн одод”

Уртнасан – Өвөрхангай аймаг

Д.Ана